Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэн бүрийг хөгжүүлэн чадваржуулах зорилгоор үндсэн таван чиглэлийн болон мэргэжил олгох сургалтанд нас хүйс харгалзахгүйгээр хамруулан оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагаа тогтмол явуулсаар ирсэн.
Энэ удаад гоо зүйн агуулгын хүрээнд урлагаар дамжуулан гоо сайхны боловсрол олгох хөтөлбөрийн дагуу болор цомын тэргүүн байрны шагналт М.Отгонбаяр “ Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг”-ээр хөтөч хийн компьютерийн ангид суралцаж байгаа иргэдэд 2018 оны 03-р сарын 21 нд сургалт зохион байгууллаа.
Сургалтын явцад бүтээлч сэтгэлгээний аргаар мэдрэмжийн боловсролыг хүртээн, хүн бүрийн зүрхэнд хамгийн ойрхон байдаг атлаа хэзээ ч бүрэн дүүрэн ойлгон хайрлаж эс чадах тэр л эгэлгүй нандин ижий ертөнцөөр зочилж, бодлын жигүүрт ухаарал сүвлэсэн цаг хугацааны дурсамжит мөчүүдийг ярилцаж, өдөртөө ганцхан удаа ч болов биеийг нь асуугаад ярьчихдаг, үрээ гэх хайраас нь төвөгшөөж гомдоочихгүй байхсан даа .., амьдралын хуулийг давахгүйгээс хойш байгаа дээр нь л амжиж нэг үнсүүлээрэй гэх хаягласан дүгнэлттэйгээр сургалт өндөрлөсөн.
Амар мэнд эрэх энгийн сайхан ерөөлнөөс
Алтан дэлхийг хайрлах энгүүн сайхан сэтгэлтнээс
Уйлсан нулимсны дусал, дуулсан дууныхаа нугалаанаас
Уйтгарлан гуниглагч хүмүүний зүрхний цохилт бүрээс
Амраглан дурлагч гоо уулнаасаа
Рашаан усанд нь амьдрагч хөх хулганаас
Өвгөдийг минь тавьсан үрчлээт хүрэн энгэрээс
Өнөөдрийг надад өгсөн тэнгэрт буй эцгээсээ
Ижийдээ нас гуйлаа