Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Монгол орон даяар гамшгийн аюулын зарлын мэдээллийн дохиогоор ажиллахтай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Мишээл Групп”, “ММС Поларис” ХХК, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, ТӨААТҮГ, Нийгмийн даатгалын хэлтсийн нийт 180 ажилтанд “BE READY” сургалтын багцын “Гал түймэр”, “Газар хөдлөлт” сэдвээр анхан шатны мэдлэг олгох танхимын сургалт зохион байгууллаа.
Дээрхи сургалтаар Монгол улсын Засгийн газрын 339,340 дүгээр тогтоолуудыг танилцуулж заавар зөвлөмжийг дүүргийн Онцгой байдлын хэлтээс өгч ажиллалаа.