Хан-Уул
Мэдээлэл

“ЗАЛУУЧУУДЫН ХӨДЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗАГВАР ТӨВ, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон 30  аж ахуйн нэгжийн хүний нөөцийн менежерүүдэд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв”-ийн үйл ажиллагааг танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт 30 гаруй төлөөлөл оролцож, санал бодолоо солилцлоо.