Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий “Сигма бетта” ХХК-ийн нэхэмжлэлээр газрын давхцалтай 11 иргэн аж ахуйн нэгжид хамаарах хэргийг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байна.
Тус давхцал бүхий газарт Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар 2011-2015 онуудад нийт 114 иргэн, аж ахуй нэгжид газар олгогдсон байна.