Хан-Уул
Мэдээлэл

“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ” СУРГАЛТ БОЛЛОО

Дүүргийн  Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 03 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын 15, 34, 118, 114, 32, 10, 26, 59 дүгээр сургуулиудын 9-10 дугаар ангийн  659 сурагчдад “Иргэний эрх  зүйн боловсрол олгох, улсын бүртгэлийн хууль тогтоомжийг сурталчлан таниулах” сэдэвт сургалтыг хэлтсийн даргын баталсан удирдамжын дагуу зохион байгуулагдлаа. Сургалтаар:

  • Их, дээд сургуульд элсэх ерөнхий шалгалтад оролцох сурагчдыг ИШБ-д бүрэн хамруулах, шалгалтад оролцох нөхцлийг бүрдүүлэх
  • 16 нас хүрч буй иргэнд иргэний үнэмлэх олгож бичиг баримтжуулах
  • Төрийн үйлчилгээгээр иргэний эрхийг хангах зорилготой юм.


Сургалтыг Улсын бүртгэгч З.Уянга хөтлөн явуулж,  ИШБ-д хамрагдахад бүрдүүлэх материал тараан, сурагчдын асуусан асуултад хариулт өгч ажиллалаа.