Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хөгжүүлж, тэднийг чадавхжуулах зорилгоор Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн сургалтыг зохион байгуулдаг. 2018 оны 3 дугаар сарын сургалт 2 өдрийн хугацаанд амжилттай зохион байгуулагдаж төгсөгчид батламжаа гардан авлаа.
Энэ удаагийн сургалтанд Хан-Уул дүүргийн нийт 11 иргэн хамрагдсан бөгөөд үүнээс жимсний мод үржүүлэгтэй иргэн, үндэсний дээл хувцас урладаг оёдолчин, өрхийн үйлдвэрлэлд бууз, банш үйлдвэрлэдэг иргэн, хүнсний үйлдвэрлэлэ эрхлэх хүсэлтэй байгаа иргэн гээд нийт 7 үйлдвэрлэл эрхлэгч, мөн Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Эцэг Эхчүүдийн Холбооны 2 мэргэжилтэн, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг 2 иргэн тус тус хамрагдаж бизнесээ эхлүүлэх мэдлэг мэдээллээр хангагдлаа.
Манай төвөөс зохион байгуулдаг энэхүү сургалт нь зөвхөн өөрийгөө хөгжүүлж, бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлэх хүсэлтэй байгаа үйлдвэр эрхлэгч хүн бүхэнд зориулагдан үнэ төлбөргүй явагддаг тул сонирхосон хүн бүхэн хамрагдах бүрэн боломжтой.
ТАНД БИЗНЕСЭЭ ЗӨВ ЦЭГЭЭС ЗӨВ ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ