Дүүргийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах, хамгааллын үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгмийн ажил үйлчилгээг мэргэжлийн түвшинд хийх, холбон зуучлах, хамтран ажиллах ажиллагааг сайжруулах зорилготой кейс хэлэлцүүлэгийг Дэлхийн зөн ХУОНХ-тэй хамтран, 16 хорооны нийгмийн ажилтан нар болон ГБХЗХХ-ийн мэргэжилтэнгүүдийн дунд амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт 14 хорооны Нийгмийн ажилтангууд, ГБХЗХХ-ийн 12 мэргэжилтэн нар оролцлоо. Кейс хэлэлцүүлэгийн илтгэгч багшаар Нийгмийн ухааны доктор Б.Нямдорж, чиглүүлэгчээр хамгааллын албаны ахлах мэргэжилтан Т.Тайванбаатар нар ажиллалаа.