Хан-Уул
Мэдээлэл

ДАРААХ БАЙДЛААР НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ХУУЛИЙН ДАГУУ ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАНА

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд протез, ортопедийн хэрэгслийг хос эрхтэнд хийлгэх шаардлагатай болсон тохиолдолд дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн Эмнэлгийн хяналтын комиссын хурлаар урьдчилан шийдвэрийг гаргуулсны үндсэн дээр гадаад улсад болон дотоодын эмнэлэг/эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан эмнэлгээс бусад/-т эмчилгээнд хамрагдаж нийгмийн халамжийн хуулийн дагуу хөнгөлөлтөд хамрагдана.

Протез: сүүж-түнхний үе, өвдөгний үе, шагайн үе, сүүж-түнх, түнх, дунд чөмөг, шилбэ, шилбэний түгжээт хадаас, өвдөгний тулгууртай шилбэний протез, тавхай, тавхайн урд хэсэг, мөр, бугалга, тохой, шуу, сарвуу, хуруу, хиймэл шүд, эрүү, зүрхний хиймэл хавхлага, гавлын титан бүрхэвч, дунд чихний титан протез, шилэн нүд, хуванцар нүд, нүдний болор, нүдний уян болор;
Ортопедийн хэрэгсэл: сонсголын дижитал аппарат, согог засах бүх төрлийн гутал (өвөл, зун, хавар, намар), хөлийн болон суга өргөгч чиг (урт, богино, хөлийн аппарат) гэх мэт.