ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын дунд “Амжилтын гараа” уралдааныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн боловсролын газар 2017-2018, 2018-2019, 2019-2020 оны хичээлийн жилүүдэд дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран 2 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн билээ.
Уралдаан нь суралцагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, шалгалт өгөх сэтгэл зүйн бэлтгэл хангах зорилготой бөгөөд нэгдүгээр шатыг Нийслэлийн Боловсролын газар ,хоёрдугаар шатыг дүүргийн Боловсролын хэлтэс зохион байгуулах юм.
Дүүргийн хэмжээнд 2018 оны 04 сарын 10-ны өдөр нэгдүгээр шатны уралдаанд төрийн өмчийн 15 сургуулийн 39 бүлгийн 1239 сурагч математик, монгол хэл, нийгмийн ухааны хичээлээр хамрагдлаа. Уралдааны үйл ажиллагааны явцад НБГ-ын мэргэжилтнүүд болон дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, мэргэжилтнүүд, мөн НБГ-аас томилогдсон хянагч, зохион байгуулагч нар хяналт тавьж ажиллалаа.
Уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтыг дүүргийн Боловсролын хэлтэс зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.