Хан-Уул
Мэдээлэл

МАРГААШ “ЭРҮҮЛ, АЗ ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГ БОЛНО

“Монголын Рояаль Академи”-ийн магистрын Бизнесийн удирдлагын ангийн оюутнуудаас гаргасан санаачилгын дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус дүүргийн 34 дүгээр сургуулийн гаднах хөлбөмбөгийн талбайд 11:00 цагаас “Эрүүл, аз жаргалтай ирээдүй” сайн үйлсийн аян, өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Сайн үйлсийн аян нь тус дүүрэгт амьдарч буй байнгын асаргаанд байдаг, хөгжлийн бэрхшээлтэй 0-3 настай хүүхдүүд рүү чиглэн үйл ажиллагаагаа явуулна.

            Өдөрлөгөөр:

  1. Эмчийн үзлэгт хамруулан эрүүл ахуйн зөвлөгөө өгөх
  2. Нэг өдрийн хэрэглээний сүүн бүтээгдэхүүн өгөх
  3. Нэг өдрийн хэрэглээний памперс өгөх
  4. Нэг өдрийн витамины хэрэгцээг нь хангах зэрэг үйл ажиллагаа явагдана.

Холбоо барих дугаар: 88108410

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗАР