2018 оны 04 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд 09:00-13:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 7 давхрын хурлын танхимд Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо хамтран “Цусны донорын өдөрлөг” зохион байгуулагдах гэж байна.
Уг өдөрлөгт Тамгын газрын хэлтэс алба, тасгийн дарга, албан хаагчид оролцох бөгөөд иргэд оролцох боломжтой юм.
Та: 17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, өөрийгөө эрүүл гэж бодож байвал цусны донор болж болох юм. Мөн 350 мл цус бэлэглэж 3 хүний амь аврах боломжтой.
Давуу тал: Цус өгсөнөөр 8 төрлийн үнэгүй шинжилгээ хийгдэх, цусны бүлэг тодорхойлогдох боломжтой юм.
Цусаа бэлэглэж, амьдралыг тэтгэе.