Хан-Уул
Мэдээлэл

ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ДУНД “БИЧИГ СОЁЛОО ӨВЛӨЕ” УРААЛДААН БОЛЛОО

ЕБС-ийн сурагчдын дунд  “БИЧИГ СОЁЛОО ӨВЛӨЕ   уралдаан  2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 114 дүгээр сургууль дээр  зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулан бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.

Уралдааны зорилго нь Монгол бичгийн үндсэний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, НБГ-аас 2018 оныг  “Эх хэлний боловсролыг дэмжих жил болгосонтой уялдуулан сурагчдын эх хэлний боловсролыг чанарыг сайжруулах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэхэд оршино. Уралдааныг  Хан-Уул дүүргийн 114-р сургуулийн бага ангийн багш Б.Оюунцэцэг 2013 онд анх санаачлан өөрийн  сургуулийн багш сурагчдын дунд 4 жил зохион байгуулсан  бөгөөд өнгөрсөн хичээлийн жилд монгол хэл уран зохиолын багш нартайгаа хамтран “Нисэх-Био” бүсийн сургуулиудын дунд зохион байгуулсан нь үр дүнтэй болсон билээ.

Энэхүү уралдааныг 114-р  сургуулийн удирдлагууд  2018 оноос  дүүргийн хэмжээний ажил болгохоор зорин  ажиллаж байна. Уралдааны 3 төрөлд дараах сурагчид шалгарлаа. Үүнд:

VI-VII ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “ХИЧЭЭНГҮЙ УРАН БИЧЛЭГ”-ийн төрөлд :
I байранд 52-р сургуулийн 6г ангийн сурагч Ц.Нинжин

 II байранд 41-р сургуулийн 6а ангийн сурагч М.Мөнхсайхан
 III байранд 52-р сургуулийн 6г ангийн сурагч А.Мөнх-Үжин
 Тусгай байранд 114-р сургуулийн 7а ангийн сурагч М.Ундрахбаяр
VIII-IX ангийн сурачдын дунд зохион байгуулсан “БИЧВЭРИЙН БУС” төрөлд:
 I байранд 18-р сургуулийн 9б ангийн сурагч Н.Намуундарь
 II байранд 18-р сургуулийн 9б ангийн сурагч н.Ганболор
 III байранд 26-р сургуулийн 9б ангийн сурагч н.Марал
 Тусгай байранд Буянт-Ухаа цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч н.Ундармаа
X- XI ангийн сурачдын дунд зохион байгуулсан “БИЧВЭРИЙН БУС” төрөлд:
 I байранд Шинэ зуун билиг сургуулийн 10а ангийн сурагч О.Саруул
 II байранд Шинэ зуун билиг сургуулийн 11а ангийн сурагч М.Жаргалмаа
 III байранд 15-р сургуулийн 10а ангийн сурагч Б.Туул
 Тусгай байранд 26-р сургуулийн 10а ангийн сурагч О.Хэрлэн нар шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав. 
Мөн ШИЛДЭГ СУРГУУЛИАР Улсын тэргүүнийн 18 дугаар сургууль шалгарч  Өргөмжлөл, шилжин явах цомын эзэн боллоо.