“УЛААНБААТАР МАРАФОН-2018” хуваарийн дагуу Хан-Уул дүүрэгт аялж байна.
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ХУД-ийн Газрын албанаас Мэргэжлийн хяналтын хэлтэс хүлээн авч, бүх нийтийн гүйлтийн СПОРТЫН арга хэмжээ амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамт олны дунд “ШАТАР, ДААМ”-ны тэмцээнийг 2 өдрийн турш чөлөөт цагаар нийт 25 улсын байцаагчийг хамруулан амжилттай зохион байгуулж, хэлтсийн аваргуудаа шалгарууллаа. Шатарын төрлөөр мал эмнэлэгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Болдбаатар, даамны төрөлд эрүүл ахуйн, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Баянхутаг нар аваргаллаа.
Тэмцээний ялагчдад хэлтсийн хамт олоны зүгээс мөнгөн шагнал өгч урамшууллаа.
Цом Мэргэжлийн хяналтын хэлтээс Нийтлэг үйлчилгээний албан хаагчдад 2018 оны 04 сарын 05-ны өдөр хүлээлгэн өглөө