“Монголын Рояаль Академи”-ийн Бизнесийн удирдлагын магистрын ангийн оюутнуудаас гаргасан санаачилгын дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус дүүргийн 34 дүгээр сургуульд “Эрүүл, аз жаргалтай ирээдүй” сайн үйлсийн өдөрлөгийг зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, “Рояаль” Олон улсын дээд сургуулийн Гүйцэтгэх захирал Доктор, Профессор Ц.Бүжидмаа, “Глобал бридж” ХХК-ийн Маркетинг, борлуулалтын албаны дарга н.Баясгалан нар оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдэд үйл ажиллагааны зорилго, хамтын ажиллагааны талаар танилцууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд тус дүүрэгт оршин сууж буй байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй 0-4 насны хүүхдүүд, эцэг эхчүүд нийт 100 гаруй хүн оролцлоо.
Хүрэлцэн ирсэн хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдэд “Анунгоо” фармын мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн болон эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл зөвлөгөө өгч, нэг сарын витамины хэрэглээ болон ивээн тэтгэгчдийн гарын бэлэг гардууллаа.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.