Дүүргийн Мэргэжлийн Хяналтын Хэлтсээс ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын нийт 36 төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн 133 эрхлэгч, эмч, дотоод хяналтын ажилтанд Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг хэрхэн зөв зохион байгуулж, зөрчлийг тухай бүр засан сайжруулж, үр дүнд хүрэх, сургалт зохион байгууллаа.
Мөн хүмүүжлийн байгууллага нь холбогдох хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэн ажилласнаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолын талаарх сургалтыг ХУД-ийн 34 дүгээр сургуулийн урлаг зааланд явууллаа.
Сургалтаар дараах сэдвийн хүрээнд холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагчид илтгэл тавьж, сургалтанд хамрагдагсадын асуултанд хариулахаас гадна 2018 оны Хяналт шалгалтын удирдамж, 6.2 кодтой Ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналт хуудасыг танилцуулж, хяналт шалгалт хийх тухай чиглэл өглөө.
Түүнчлэн боловсролын байгууллагуудад дотоод хяналт, жилийн ажлын төлөвлөгөөний загвар төслийг зөвлөмжөөр боловсруулж, албан тоот бичгээр 33 байгууллагад хүргүүлэн ажиллалаа.
Үүнд:
1. Байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал
2. Сургалт хүмүүжлийн байгууллагын үлгэрчилсэн дүрэм
3. Хөдөлмөрийн харилцааны тухай
4. Сүреэ өвчинөөс урьдчилан сэргийлэх арга зам
5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зэрэг сэдвээр явагдлаа.