Хан-Уул
Мэдээлэл

“БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-Г ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СОЁЛЫН ОРДОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн 2.2.2-ын “Байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар бохирдлын эх үүсвэрийг багасгаж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хориглож, бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах” талаар  авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх үзэсгэлэн худалдаа”-г    дүүргийн “Соёлын ордонд”   2018 оны 04 дүгээр сарын 13-нд зохион байгуулж нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэн 2018 оны 04 дүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд гэр хорооллын хороодод зохион байгуулагдана.

Үзэсгэлэнд Нийслэлийн байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн хэлтсийн дарга Б.Болортуяа, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Цолмон, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, алба, тасгийн дарга нар болон 1,3,11,15 дугаар хороодын хэсгийн ахлагч нар, хороодын  иргэд идэвхтэй оролцлоо.

Үзэсгэлэнд:

  1. “Ханан хишиг” ХХК сайжруулсан түлш,
  2. “Саммит компьютер технологи” ХХК 3 төрлийн Агаар цэвэршүүлэгч,
  3. “Эко экүмент” ХХК Нано технологийн цахилгаан халаалт ,
  4. ”Корейн кабель” ХХК 5 төрлийн цахилгаан халаалт, дулаалганы обой, газар доогуурх шугам хоолойг хөлдөлтөөс хамгаалсан халаагч
  5. “Гүүдшэйринг” ХХК яндагийн дулаан баригч,эко шахмал түлш,
  6. “Монгол түлш” ХХК Газрын гүний дулаанаар халаалт шийдэх талаар,
  7. “Ногоон хэрэм үндэсний хөтөлбөр” төслийнхөн Ойн зурвас, ойжилт хийх талаар
  8. “Мөнхийн амар дулаан” ХХК Тулгат төхөөрөмж, цахилгаан бойлер
  9. “Мега хет” ХХК 5 төрлийн Эко цахилгаан халаалт, Агаар цэвэршүүлэгч,
  10. ”Эко жигүүр” ХХК 4 төрлийн Зурган халаалт, шалны халаалт зэрэг бүтээгдэхүүнээр оролцож иргэдэд танилцуулга хийлээ.