Хан-Уул
Мэдээлэл

“МЕЖДУНАРОДНЫЙ ЭТНО ЭКОЛОГИЧЕСКИЙ МИНИ ФЕСТИВАЛЬ” БОЛЛОО

Дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан Эко-дүүрэг-Ногоон хөгжил  зорилтын хүрээнд “Международный этно экологический мини фестиваль”—ийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 75 дугаар сургууль сурагчдад экологийн боловсрол олгох, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, байгальтай зөв харилцах, хайрлан хамгаалах, амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх   зорилготойгоор зохион байгууллаа.

Уг арга хэмжээ нь 75-р сургуулийн  хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд  Оросын холбооны.улсын  “Улаан-Үүд” хотын 3 сургууль, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр сургуулийн эко бүлгийн багш,сурагчид урилгаар оролцсон юм.

Нээлтэнд Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, 75 дугаар сургуулийн захирал Д.Тунгалаг болон зочид төлөөлөгчид оролцлоо. Нээлтийн үеэр ороцогчид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэдвээр жүжигчилсэн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлэн сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, багш нар экологийн боловсролыг хичээлийн агуулгад тусган үзүүлэх хичээл заасан нь онцлог байлаа.