Хан-Уул
Мэдээлэл

“АНХДАГЧ МЭДЭЭЛЛИЙН ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ, СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2018 оны 4-р сард зохион байгуулж байгаа “Тогтвортой хөгжил-Анхдагч мэдээлэл” сарын аяны хүрээнд 4-р сарын 17-ны өдөр дүүргийн ЗДТГазар, дэргэдэх хэлтэс албадын статистикийн мэдээ болон хөгжлийн бодлого хариуцсан ажилтнуудад зориулан “Анхдагч мэдээллийн чанар, ач холбогдол, статистикийн мэдээллийн хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд хэлтсийн дарга О.Гэрэл, мэргэжилтэн Ө.Нямжаргал нар “Анхдагч мэдээллийн чанар, ач холбогдол”, “Статистикийн мэдээллийн ашиглалт, хэрэглээ” сэдвээр хичээл зааж, сургалтанд оролцсон мэргэжилтнүүдийн асуусан асуултад хариулт өгч, санал бодлоо солилцлоо.

Энэ удаагийн сургалтанд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Цэргийн штаб, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн I хэлтэс, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Жижиг дунд үйлдвэрлэлийн төв, Онцгой байдлын хэлтэс зэрэг 15 хэлтэс, албадын ажилтан, албан хаагч хамрагдлаа.