Хан-Уул
Мэдээлэл

“ЗАХИРГААНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙН ЧАНАР, ТҮҮНД АНХААРАХ АСУУДЛУУД” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2018 оны 4-р сард зохион байгуулж байгаа “Тогтвортой хөгжил-Анхдагч мэдээлэл” сарын аяны хүрээнд 4-р сарын 17-ны өдөр дүүргийн 16 хороодын зохион байгуулагч нарт зориулан “Захиргааны статистик мэдээллийн чанар, түүнд анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг зохион байгуулагдлаа.

Сургалтаар албан ёсны статистикийн үйл ажиллагаа, түүний эрх зүйн орчин, Статистикийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтууд, статистикийн мэдээлэгчийн үүрэг хариуцлага, мэдээ тайлан гаргахад анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Энх-Оюун “Хүн ам өрхийн мэдээллийн сангийн баяжилтын талаар”, мэргэжилтэн Б.Энхжаргал, Д.Оюунгэрэл, Б.Тодмаа, Т.Хашчулуун, Э.Сарангоо нар “Захиргааны статистикийн мэдээллийн чанар, түүнд анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл тавьж, сургалтан оролцогчдод заавар, зөвлөгөө өглөө.