Хан- Уул дүүргийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж, салбарын сургалтыг Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсий чанар, стандартын байцаагч Ц.Сүглэгмаа хөтлөн явуулж, зохион байгууллаа.
Сургалтыг “Home plaza” төвийн сургалтын танхимд хийж, төлөвлөгөөт шалгалтад хамрагдсан хоолны газруудын нийт 18 ажилтан ажилчид хамрагдлаа. Салбарын сургалтаар хоолны газруудад хэвшүүлэх эрүүл ахуйн зохистой дадлын мэдлэг, мэдээллийг хүргэлээ.