Хан-Уул
Мэдээлэл

ЯАРМАГИЙН ГҮҮР ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАНД ОРНО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Яармагийн шинэ гүүрийн барилгын ажлын явцтай өнөөдөр \2018.04.20\ өдөр танилцлаа. Энэ нь 250,2 урт,  20,5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй болох юм. Үндсэн гэрээгээрээ 2019 оны нэгдүгээр сарын 31-нд хүлээлгэж өгөх юм байна. Гэхдээ ажил 70 хувьтай явж байгаа тул 7 дугаар сарын 11 буюу наадмын өмнө шинэ үндсэн гүүрээ ашиглалтад оруулж хөдөлгөөнийг нээх зорилго тавьжээ. Мөн хуучин гүүрийг засах ажилд орж, 11 дүгээр сар гэхэд хоёр гүүрийг хөдөлгөөнд оруулахаар төлөвлөн ажиллаж буйг ажил гүйцэтгэгчид хэлж байлаа. Төлөвлөсөн ажил графикийн дагуу, 24 цагаар, яг цагтаа явж байгаа аж.

Яармагийн гүүр бол нийслэл рүү баруун урдаасаа ордог хамгийн том гарц төдийгүй Улаанбаатар хотыг Олон улсын нисэх онгоцны буудалтай холбодог бөгөөд ирэх 11 дүгээр сард ашиглалтанд орно гэдгийг холбогдох албаны хүмүүс хэллээ.