Хан-Уул
Мэдээлэл

ЕБС-Д ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД “МОНГОЛ БИЛИГ ОЮУН” СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, сургалтын орчныг сайжруулах, чадварлаг боловсон хүчнээр хангах, багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлж тэднийг хөгжүүлэх, сурагчдад өргөн мэдлэг олгох   зэрэг зорилтуудын хүрээнд  Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоогийн санаачлгаар дүүргийнхээ төрийн өмчийн зарим ЕБС-иудад олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлсэн билээ.

Энэхүү  олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дүүргийн хувийн хэвшлийн томоохон сургуулиудтай хамтран ажиллаж байна. Ерөнхий боловсролын 15,18,32 дугаар сургуулийн англи хэлний  багш нарын чадавхыг дээшлүүлэх, англи хэлний хичээлийн олон улсын хөтөлбөртэй танилцах, турших , хамтран хичээл заах чиглүүлэх зорилгоор  Монгол билиг оюун сургуультай хамтран    ажлын төлөвлөгөө гарган ажиллахаар тус сургууль дээр “БИДНИЙ ЗОРИЛГО НЭГ” уулзалтыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад Монгол билиг оюун сургуулийн захирал Д.Эрдэнэ, сургалтын менежер Э.Пүрэвсүрэн, Гадаад хэлний заах аргын нэгдлийн ахлагч,багш нар мэдээлэл өгч хамтран ажиллах санал солилцлоо.