Хан-Уул
Мэдээлэл

ЕБС-ИЙН БАГА АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсээс сургууль, цэцэрлэгийн удирдлагуудаа хөгжүүлэх, харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлэн үе шаттай ажлуудыг тогтмол зохион байгуулан ажилладаг.

2018 оны 4 дүгээр сарын 6-12-ны өдрүүдэд тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын менежерүүд БНХАУ-ын Хөх хотын бага сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага судлаад ирлээ. Тухайн туршлага судлах аялалд хамрагдсан 15 бага ангийн сургалтын менежерийг Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо хүлээн авч уулзан, цаашид сургууль, бүс, дүүргийн хэмжээнд ямар ажлыг хамтран зохион байгуулах талаар санал солилцлоо.

Эхний удаад 2018 оны 4 дүгээр сарын 26-нд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын менежер, Заах аргын нэгдлийн ахлагч нарын туршлага солилцох өдөрлөгийг 26 дугаар сургууль дээр зохион байгуулахаар тогтлоо. Боловсролын салбар, ирээдүйн эзэд болох хүүхэд багачуудынхаа төлөө хийж хэрэгжүүлж буй ажлуудыг маань цаг үргэлж дэмжин, шинийг санаачлан, хамтран ажиллаж чаддаг баг хамт олон бага ангийн менежерүүдэд хэлтсийн дарга амжилт хүсэе хэмээлээ.