Хан-Уул
Мэдээлэл

“ЖЕНДЭРИЙН ТУХАЙ ХУУЛЬ” СУРГАЛТ БОЛЛОО

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн хууль эрх зүйн боловсролын агуулгын хүрээнд иргэдийн “Жендэрийн тухай хуулийн” талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 13-р хорооны 30 иргэнд сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар:

  • Жендэрийн тухай ерөнхий ойголттой болох
  • Жендэрийн хэвшмэл ойлголтыг халах
  • Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тодорхой мэдлэгтэй болох зэрэг мэдээлэл өгч, буруу ташаа ойлголтыг залруулан иргэдийн амьдралд тохиолдож буй жишээ, асуудлууд дээр ярилцаж, арга алхмыг хэлэлцлээ.

Сургалтын үр дүнд иргэд жендэрийн хэвшмэл ойлголт гэж юуг хэлдэг вэ? жендэрээс урдчилан сэргийлэх тодорхой ойлголт мэдлэгийг өгсөн үр дүнтэй сургалт боллоо.