“Тогтвортой хөгжил-Анхдагч мэдээлэл” сарын аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 9 дүүргийн Статистикийн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд оролцсон “Дүүргийн статистикийн ажилтнууд харилцан мэдлэг, туршлага хуваалцах үйл ажиллагаа”-г зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааг Нийслэлийн Статистикийн газрын дарга Ц.Заяхүү нээж, “Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсийн үйл ажиллагаа” сэдэвт илтгэлийг хэлтсийн дарга О.Гэрэл, Хувь хүний хөгжлийн институтын лектор М.Эрдэнэчимэг “Хувь хүн, байгууллагын манлайлал, багийн үйл ажиллагаа” сэдвээр сонирхолтой илтгэлийг тавьж, “Дүүргийн Статистикийн хэлтсийн туршлага”, “Анхдагч мэдээллийн чанарыг сайжруулах арга зам” сэдвүүдээр хэлэлцүүлэг хийж санал бодлоо солилцлоо.
Энэхүү үйл ажиллагаа нь Нийслэлийн 9 дүүргийн Статистикийн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд мэдлэг, туршлагаа харилцан солилцож, анхдагч мэдээллийг сайжруулах арга замуудаа хэлэлцсэн, үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.