Нийслэлийн Боловсролын газар, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарын дунд “БАГА БОЛОВСРОЛ ДАХЬ ЭРЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ-2018” сэдэвт зөвлөгөөнийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Буянт Ухаа цогцолбор сургууль дээр зохион амжилттай байгууллаа.
Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй багш нарын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, тулагрч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, багшийн судалгаа шинжилгээний ажил хийх, ур чадварыг дэмжих, ахмад залуу багш нарын залгамж холбоо, бага боловсролын багшаар ажиллаж буй эрэгтэй багш, менежерүүдийн хамтын ажиллагааг сайжруулж, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах, үзэл баримтлалыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгууллагдлаа.
Энэхүү арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нээж үг хэлэхдээ ач холбогдол, үр дүнг онцлон дурьдлаа. Мөн хүндэтгэн ирж оролцсон Дүүргийн Иргэдийн хурлын тэргүүлэгчЧ.Базарбизъяа, Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Чинзориг , НБГ-ын мэргэжилтэн Л.Уртнасан, дүүргүүдийн мэргэжилтэнн.Гэрэлцэцэг, н.Отгонжаргал, н.Мөнхбат, н.Дамиран, нийслэлийн бага боловсролын эрэгтэй багш нар, хамтран дэмжиж ажилласан Боловсролын хэлтсийн хамт олон, Хан-Уул дүүргийн бага ангийн сургалтын менежерүүд, Буянт Ухаа цогцолбор сургуулийн хамт олондоо баярлалаа.
“Бага боловсрол дахь эрчүүдийн манлайлал-2018” өдөрлөгийн үеэр багш нарын дунд мэдлэг боловсрол, авъяас чадвар, ур ухаанаа уралдуулсан олон сайхан ажлууд зохион байгуулагдсан бөгөөд амжилттай оролцсон багш нараа урамшуулан шагналаа.
“Бага боловсрол дахь эрчүүдийн манлайлал” ажлыг 9 жилийн өмнө тус дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Чинбаатар анхлан санаачилж дүүрэгтээ зохион байгуулж эхэлсэн бөгөөд одоо Нийслэлийн хэмжээний ажил болон хүрээгээ тэлсэн байна.