Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс буюу Яармаг, Нисэхийн малтай өрхийн малыг Сонгино-Хайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ногоон толгой, Нарийн ферм, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Арцатын аманд нүүлгэн шилжүүлэхээр иргэдээр газрын байршлыг сонгуулан, тэмдэгжүүлэх ажил энэ амралтын өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 28,29-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн
- 10 цагт Сонгино-Хайрхан дүүргийн Нарийн ферм
- 10 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Арцатын аманд газрыг зааж өгөх тул малтай иргэд дээрх байршилд, иргэний үнэмлэхний хуулбар, газар хүссэн өргөдлийн хамт авч ирнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг дүүргийн 77771965 утсанд холбогдож авна уу
ЦАГААСАА ХОЦРОХГҮЙ БАЙХ