ХУД-ийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны 4.1.7 дахь заалтын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийг чадавхжуулах, ажилгүй иргэдийн тоог багасгаж, амьжиргааг дээшүүлэх зорилгоор зохион байгуулдаг оёдол, эсгүүрийн 120 цаг, компьютерийн анхан шатны онол, дадлага хосолсон 52 цагийн сургалтанд нийт 26 иргэн амжилттай суралцаж чадамжийн гэрчилгээгээ гардан авлаа. Төгсөгчид нь өөрсдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнгээ толилууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд ХУД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам, ахлах мэргэжилтэн О.Ундармаа, Ахмадын хорооны хороо хариуцсан зохион байгуулагч Х.Жанчив, ДЗОУБ-ын мэргэжилтэн Ариунгэрэл
нар оролцлоо.
Оёдлын сургалтанд 16 хорооны 9, ДЗОУБ-ын зорилтод өрхийн 2 иргэн сууж, суралцагсад нь биеэс хэмжээ авах, суурь эсгүүр гаргах, үүн дээрээ тулгуурлаад монгол цамц, дээл эсгэж оёх, плаж, юубка гэх мэт эцсийн бүтээгдэхүүн болгох анхан шатны бүх дамжлага ойлголттой болдог.
Компьютерийн анхан шатны сургалтанд 16 хорооны ахмадын хорооны дарга нар хамрагдаж, компьютерийн үндсэн бүтэц, 10 хурууны бичих дадлага, Microsoft office word програм ашиглан бичиг баримт боловсруулах, хүснэгтэн мэдээлэл оруулах, засварлах, өнгө өгөх, график байгуулах, фэйсбүүк хаяг нээн зураг, файл илгээх, хүлээн авах, Google хайлт хийж өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг авч сурлаа.
Сургалт нь ахмадын хэрэгцээнд тулгуурлан явагдсан ба түвшин тогтоолт, онол, дадлага, шалгалт, бүтээлийн үзэсгэлэн гаргаж сургалтыг үр дүнг тооцох зорилгоор “Ахмадууд цахим орчныг идэвхтэй хэрэглэх нь” тэмцээнийг зохион байгуулж, дараах байруудыг эзэллээ. Үүнд:
1-р байр 12 хорооны ахмадын дарга Энэбиш
2-р байр 15 хорооны ахмадын дарга Махбариад
3-р байр 1 хорооны ахмадын дарга Б.Зоригт нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав.
Төрийн байгууллагын уялдаа холбоог хангаж, ахмадын компьютерийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэхэд хамтран ажилласан ХУД-ийн ахмадын хорооны дарга Д.Совдоо, хороо хариуцсан зохион байгуулагч Х.Жанчив, 3 хорооны ахмадын дарга Д.Баярмагнай, ДЗОУБ, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэе.