Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хүсэлт ирүүлсэн дагуу Захиргааны ерөнхий хуулиар 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагчдад 3 цагийн сургалтыг Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, архивын тасаг Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа.
Сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн багш А.Түвшинтулга Захиргааны Ерөнхий хуулийн бүтэц, зарчим, хамрах хүрээ, онцлогийн талаар сургалтыг удирдан хүргэлээ. Сургалтад 40 гаруй албан хаагчид идэвхитэй оролцлоо.