Нийслэлийн Боловсролын газар, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн боловсрол” анхдугаар олимпиадын хоёрдугаар шат 2018 оны 04 сарын 25-ны өдөр дүүргийн ЕБС-ийн 4,8,11 дүгээр ангийн сурагчдын дунд Тогтвортой хөгжлийн тухай ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, түүнийг хэрэглээ, дадал болгон хэвшүүлэх зорилготойгоор амжилттай зохион байгуулагдлаа.
Олимпиадад төрийн болон төрийн бус өмчийн 34 сургуулийн 5499 сурагч хамрагдсан бөгөөд гуравдугаар шатанд 81 сурагч оролцох эрх авлаа. Олимпиад 4 дүгээр ангийн сурагчдын дунд асуудал шийдэвэрлэх уралдаан, суурь,бүрэн дунд боловсролын 8,11 дүгээр ангийн сурагчдын дунд олимпиад хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог байлаа. Олимпиадын гуравдугаар шат Отгонтэнгэр их сургууль дээр зохион байгуулагдах юм. Олимпиадыг ерөнхий боловсролын хими, биологийн судлагдахууны багш нар сургуулийн захиргаатай хамтран зохион байгууллаа.