Хан-Уул
Мэдээлэл

“СУВИЛАГЧИЙН ХӨГЖИЛ” СЭДЭВТ БАГШ, ШАВИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн захиргаа сувилахуйн албанаас 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Сувилагчийн хөгжил” сэдэвт багш, шавийн уулзалт зохион байгууллаа.

Гиппократын үзэл санааны дагуу багшийг дагалдан , мэргэжлийн ур чадвараа сайжруулах зорилгоор халамжлан хүмүүжүүлэгч багш, шавилан суралцагч залуу сувилагч нарын  хооронд “ШАВИЛАН СУРАЛЦАХ ГЭРЭЭ”  байгуулан, хадаг барих хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд шинэ залуу 14 сувилагч багшаа сонгон гэрээ байгууллаа. Мөн багш нар сувилагч шавь нартаа өөрсдийн ажлын туршлагаа хуваалцаж, шавь нараа шилдэг тэргүүний өндөр ур чадвартай сувилагч болгох талаар чармайн ажиллахаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Энэхүү арга хэмжээний зорилго сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж иргэдэд эмнэлэгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх тус үйл ажиллагааны зорилго оршино.