Хан-Уул
Мэдээлэл

“ХӨДӨЛМӨР-АМЬДРАЛЫН БАТАЛГАА” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс санаачлан тавдугаар сарын нэгэн “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр”-ийг тохиолдуулан “Хөдөлмөр-Амьдралын баталгаа” өдөрлөгийг “Ажилчны алдар” талбай буюу олны нэрлэж заншсанаар 19-ийн автобусны буудлын арын талбайд зохион байгуулагдаж байна.

Өдөрлөгийн үеэр хүүхдийн мөнгө, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн бүхий л үйлчилгээ, арга хэмжээг иргэдэд газар дээр нь үйлчилгээ үзүүлэн ажиллахын зэрэгцээ дүүргийн томоохон ажил олгогч байгууллагуудтай хамтран ажлын байранд зуучлах үйл ажиллагаа боллоо.

Өдөрлөг 16:00 хүртэл үргэлжилнэ.