Олон улсын сувилагч нарын өдрийг угтан ХУДНЭмнэлгээс “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя” уриан дор /2018.05.03/ өдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт 8-р хорооны иргэд, 60-р сургуулийн сурагчид хамрагдан оролцлоо. Өдөрлөгийн үеэр үндсэн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, ЭХО, ЭКГ , өндөр жин, сахар үзэх оношлогоо, эмийн зохистой хэрэглээ, зөв зохистой хооллолт зэрэг сэдвээр сургалт зөвлөгөө мэдээлэл өглөө. Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд 38 эмч эмнэлгийн мэргэжилтэн оролцож, 160 гаруй хүн үйлчилгээ авсан үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.