2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагаас Хан-Уул дүүргийн 7 давхарын хурлын зааланд Нийслэлийн Архивын газар, 9 дүүргийн Архивын тасгийн удирдлагууд болон мэргэжилтнүүдийн хамтарсан хурал боллоо.
Шуурхай хуралд Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа, Нийслэлийн Архивын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Н.Оргилболд нар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хурлыг удирдан явууллаа.
Мөн Архивын үйл ажиллагаатай холбоотой асуудлын талаар ярилцаж, авч хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа төлөвлөгөө гаргасан үр дүнтэй хурал болж өндөрлөлөө. Хуралд нийт 14 албан хаагч хамрагдаж санал бодлоо солилцлоо.