Хан-Уул
Мэдээлэл

“ХАМТЫН ХӨГЖИЛ” САРЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс “Хамтын хөгжил” сарын аяныхаа хүрээнд  Улаан загалмайн хороотой хамтран Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад “Анхны тусламж” сэдэвт сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Улаан загалмайн хорооны ахлах ажилтан Б.Наранхүү  хөтлөн явуулж анхны тусламж үзүүлэх лекц тавьж дадлага сургалт хийлээ.

Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2.6 дугаар заалтын дагуу Ажил үүргээ, осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх зэрэг мэдээ мэдээлэлийг дэлгэрэнгүй тайлбарлаж, сонирхсон асуултанд хариулт өгсөн үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.

Сургалтанд 40 гаруй албан хаагчид идэвхтэй оролцож анхны тусламжийн талаарх анхны мэдэгдэхүүнтэй болж авлаа.