Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар БНСУ-ын Бусан хотын Хэүндэ дүүрэгтэй хамтын ажиллагааны тухай Санамж бичгийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулан хамтран ажиллаж байгаа билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Хэүндэ дүүргийн дэргэдэх “Сайн дурын үйлчилгээ үзүүлэх төв” байгууллагаас хэлтсийн орлогч дарга Ко Хэ Кьюн-ээр ахлуулсан нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон 2018 оны 05 сарын 07-наас 11-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байрлах 29 дүгээр цэцэрлэгт сайн дурын үйлчилгээ үзүүлж байна.
Цэцэрлэгийн гудамж, авто зогсоол, зам засварын үйл ажиллагаа хийж байгаа бөгөөд цэцэрлэгийн хүүхдүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд сургалт, семинарууд зохион байгуулан ажиллалаа.
Цаашид хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Хэүндэ дүүргийн сайн дурын төвийн төлөөлөгчид хэд хэдэн төсөл дээр хамтран ажиллаж, тусламжийн арга хэмжээнүүдийн тоог нэмэгдүүлж хүрээг нь тэлэн тусламжийн үйлчилгээгээ улам өргөжүүлэхээ мэдэгдлээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай