Хан-Уул Нэгдсэн эмнэлэгийн захиргаа, сувилахуйн алба 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Шинэ санааны цонх” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн зорилго нь гадаадын улс орон болон дотоодын төв эмнэлгүүдэд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан эмч мэргэжилтнүүдийн манлайллыг дээшлүүлж, шинэ санаа санаачлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, дэвшилтэт арга барилыг нутагшуулахад чиглэгдсэн.
Энэ жил БНСУлсын Еасан эмнэлэгт туршлага судалсан эмч сувилагч асрагч нарын бүрэлдэхүүнтэй баг Япон улсад туршлага солилцох сургалтанд хамрагдсан билээ.
Мөн Халдвар судлагч их эмч Б.Мөнхчимэг Сингапур улсад Нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр 21 хоногийн сургалтанд тус тус хамрагдсан.
Харилцагч орнуудад яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс заслын тасагт дадлагажих сургалтанд хамрагдсан 8 сувилагч буюу тусгай мэргэжилтэнгүүд “ШИНЭ САНААНЫ ЦОНХ” –ыг нээж сурсан мэдсэн мэдлэг, шинэ санаа санаачлагаа хуваалцсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө. Өдөрлөгт нийт 100 гаруй эмч эмнэлгийн ажилтан идэвхтэй оролцлоо.