Хан-Уул
Мэдээлэл

“ЭРТЭЧ БАГШ” УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс зохион байгуулж буй “Миний ирээдүй-Миний гарт” аяны хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд “Эртэч багш” уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.

2018 оны 05 дугаар сарын 17-ний өглөө  сургуулийн өмнөх боловсролын багш, удирдлагуудын дунд “Эртэч багш” уулзалтыг Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэг дээр зохион байгууллаа. Уулзалтанд 65 багш, арга зүйч, 14 эрхлэгч оролцсон үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.