Хан-Уул
Мэдээлэл

“ҮЙЛДВЭРЛЭГЧ ТАНД…” СЭДЭВТ “БАРИЛГА, МОДОН ЭДЛЭЛИЙН САЛБАР”-ЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ БОЛНО

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс 2018 онд “Үйлдвэрлэгч танд…” сэдэвт аяныг салбар, салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд аяны зорилго нь: Үйлдвэр эрхлэгчдэд харилцан туршлага солилцон, мэргэжлийн байгууллагаас хэрэгцээт мэдээллийг авч бүтээгдэхүүн үйлчилгээг чанаржуулахад туслахаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.

Энэ удаагийн уулзалт барилга, модон эдлэлийн салбарт үйлдвэрлэл эрхэлдэг үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд зохион байгуулагдах бөгөөд уулзалтад дүүргийн мэргэжлийн хяналт, татварын хэлтсийн мэргэжилтнүүд оролцох тул үйлдвэрлэл эрхлэгч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Хугацаа: 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 10 цагт болно.

Хаана: ХУД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн “Сургалтын танхим”-д болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7000-7012, 8925-6614