“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар хамтран 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр онол практикийн хурал, ур чадварын тэмцээн, салбарын ажилтны баярын хурлыг Нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.
.jpg)
Уг үйл ажиллагааны үеэр Хүн амын сэтгэл хангалуун амьдралын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хөдөлмөрлөж, төрийн тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд чиглэсэн үйлчилгээг оновчтой, хүртээмжтэй хүргэх ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан 7-р хорооны Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Алтанцэцэг, 11-р хорооны Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Баяржаргал нар “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.