Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ЦОМ”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД БАГИЙН ДҮНГЭЭР ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭС ТЭРГҮҮЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хорооноос уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг  Засаг даргын нэрэмжит “Цом”-ын аварга шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Засгийн газрын 2011 оны  02 дугаар сарын 01-ны 32, 05  дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх , биеийн тамир, спортыг бүх нийтийн хөдөлгөөн болгох ажилтан, албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх 24 хэлтэс, албадын 48 багийн давхардсан тоогоор 800 гаруй ажилтан, албан хаагчид  спортын  5 төрөл /Боулинг, дартс, сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг/-өөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Энэ жилийн тэмцээний онцлог баг тамирчид идэвхтэй оролцож бэлтгэл сургуулилт нь бүрэн хангагдсан байдлаар тэмцээнд оролцлоо.

Багийн нийлбэр дүнгээр:

  • 3-р байрт Татварын хэлтэс
  • 2-р байрт Цагдаагийн хоёрдугаар хэлтэс
  • 1-р байрт Цагдаагийн нэгдүгээр хэлтэс тус тус шалгарч шилжин явах “Цом”, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.


Хаалтын үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, тасгийн дарга нар болон албан хаагчид оролцож шилдэг баг тамирчдынхаа шагналыг гардуулан өглөө.