Хан-Уул
Мэдээлэл

“НАСААРАА БИД СУРАЛЦАГЧИД” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Хан-уул дүүргийн Насан туршийн боловсролын төв нь багш нарынхаа ур чадвар, оюун ухаанд байнга шинэ соргог мэдээ мэдээлэл, арга барил,суралцахуйн үйлээр хөрөнгө оруулалт хийж,ажлын байран дээрээ хөгжих нөхцөл бололцоогоор хангаж, сургагч багш нарыг цаг үетэйгээ уялдуулан бэлтгэдэг уламжлалтай.

Тус төв нь үйлчлүүлэгч хэн бүхний хэрэгцээт сургалтыг  чанар, бүтээмжийн өндөр түвшинд хүргэхэд хэзээд бэлэн байдаг билээ. Энэ ч утгаараа 2018 оны 05-р сарын 21,23 нд  багш нар сагс сүлжих,дикүпаж хийх сургалт зохион байгууллаа. Үүнд:

  1. Сагс сүлжих сонин бэлдэж сурах
  2. Бэлдсэн бэлдцэд хэрхэн өнгө оруулах
  3. Сагс сүлжих арга технологи
  4. Материал сонгох
  5. Хаягдал материал болон чимэх зүйлсийг сонгох
  6. Будах арга
  7. Чимэглэл хийх
  8. Бийр,будаг,лак зэргийг ялган таних зэрэг сургалтыг Х.Тунгалаг багш хөтлөн явууллаа.