Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасны дагуу шүүхээс үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдийг дахин гэмт хэрэг үйлдэх, нийгмийн хэв журам зөрчихөөс урьдчилан сэргийлэх хүрээнд ёс зүй, харилцаа хандлагийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн “Хувь хүний ёс зүй, харилцаа хандлага” сэдэвт сургалт 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдөр дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны 7 давхарын хурлын зааланд боллоо.
Сургалтыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлан зохион байгуулсан бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд нээж үг хэллээ.
Сургалтанд Шүүхээс үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан Хан-Уул дүүргийн иргэний харьяалалтай 40 гаруй этгээдүүд оролцлоо.
Сургалтыг Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор Н.Цолмонтуяа харилцаа хандлагын чиглэлээр лекц тавилаа.