Хан-Уул
Мэдээлэл

ЭКО ДҮҮРГИЙН ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧИД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ СУРТАЛЧИЛЛАА

“Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Богдхан амралтын газрын хуучин авто зогсоолын өмнөх талбайд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлан, таниулах ажлыг зохион байгууллаа.

Сурталчилгааны ажилд эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “ВИВА ТАЛХ” ХХК, “AGUILA” ХХК болон “МACU” ХХК нар оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ иргэд, олон нийтэд танилцуулан, сурталчиллаа.

Иргэд, олон нийт болон үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс сурталчилгааны ажлын хамт жижиглэнгийн худалдаа хийх саналыг тавьсан бөгөөд бид дараа, дараагийн сурталчилгааны ажилд энэхүү саналыг хэрэгжүүлэхээр ажиллах болно.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн та бүхэн манай зохион байгуулж буй сурталчилгааны ажилд “ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ” хамрагдах бүрэн боломжтой юм байна.