Хан-Уул
Мэдээлэл

АНГЛИ ХЭЛНИЙ ЧАДВАРЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургууль нь  АНУ-ын Кентаки мужийн Кемпбелсвиль хотын  Кемпбелсвиль их сургуультай хамтран ажиллах санамж бичгийг 2018 онд байгуулсан билээ.

Санамж бичгийн хүрээнд Кемпбелсвиль Их Сургуулийн  доктор Жошуа Дэтэрэйж багшийг урин англи хэлний анхан, дунд, гүнзгий шатны 60 цагийн сургалтыг 5-6 сард амжилттай зохион байгууллаа. Сургалтад 6 сургуулийн англи хэлний болон бусад мэргэжлийн 76 багш хамрагдан хэлний мэдлэгээ дээшлүүллээ. Сертификат гардуулах үйл ажиллагаанд НБГ-ын Ахлах мэргэжилтэн Т.Сараннэмэх, мэргэжилтэн н.Өлзийхүү , МУГТ англи хэлний багш С.Заяа нар оролцлоо.

Сургалтанд хамрагдсан багш нарын төлөөлөл талархалын үг англи хэл дээр хэлсэн нь сургалт үр дүнтэй болсныг илтгэн харууллаа.

Сургуулийн захиргаанаас багш, сурагчдын англи хэлний түвшинг ахиулах, олон улсын хэлний түвшин тогтоох шалгалтанд хамруулах, АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн Их сургуульд суралцах боломжийг нээх олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.