Хан-Уул
Мэдээлэл

“ҮСЧИН ГОО САЙХАН-2018” ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Монголын Үсчин, Гоо засалчдын холбоо хамтран Үсчин гоо сайхан-2018 дүүргийн  аварга шалгаруулах Үсчин, Гоо засалч, Хумс дизайн урлалын тэмцээн 2018 оны 06 дугаар сарын 08-ны 10:00 цагт “Соёлын ордон”-д зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээн нь “Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах” чиглэлээр дүүргийн аварга шалгаруулах “Үсчин, гоо сайхан, хумс засал-2018” тэмцээний зорилго салбарын ажилчдыг дэмжих, харилцан туршлага солилцох, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах ач холбогдолтой.
Тэмцээн эрэгтэй сонгомол засалт, хэлбэржүүлэлт, эмэгтэй урт үсний үдшийн гоёлын самналт, эмэгтэй урт үсний задгай самналт, эрэгтэй зураглалтай тайралт, эмэгтэй салоны тайралт, тайзны нүүр будалт, гелин хумс дахь уран зураглал, салбарын шоу үзүүлбэр чиглэлээр явагдана.

Мөн үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 15 салоны 30 гаруй үсчин, гоо сайханчид оролцож өөрсдийн мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөнө. Түүнчлэн иргэдэд чиглэсэн, худалдаа үйлчилгээ, бүтээгдэхүүний танилцуулга сурталчилгаа хийгдэнэ. Та бүхнийг өргөнөөр ирж сонирхохыг урьж байна.