Хан-Уул
Мэдээлэл

“ӨГӨӨМӨР ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран “ӨӨРТ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛЭЭ ХЭРЭГЦЭЭТЭЙ НЭГЭНДЭЭ ӨГЦГӨӨЕ” уриатай “ӨГӨӨМӨР ӨДӨР” арга хэмжээг 2018 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 11 цагаас 17 цагийн хороонд Хан-Уул дүүргийн 2-р хороо “АЖИЛЧДЫН АЛДАР ТАЛБАЙ”-д зохион байгууллаа.

Арга хэмжээнд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.ГантөмөрУБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, Хан-Уул дүүргийн Ахмадын хорооны дарга Д.Совдоо, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам, Бүртгэлийн хэлтсийн дарга С.Оюун-Эрдэнэ, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, дэргэдэх хэлтэс албадын удирдлагууд, Хан-Уул дүүргийн 16 хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагчид, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, СӨХ-үүд, иргэд идэвхтэй оролцлоо.

Нээлтийн арга хэмжээг нээж Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам болон Ахмадын хорооны дарга Д.Совдоо нар үг хэлэн, өөрт хэрэггүй зүйлээ хэрэгцээтэй нэгэндээ өгөх энэ арга хэмжээний ач холбогдлыг танилцуулж, өргөн олныг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Иргэд, аж ахуй нэгж байгууллагын идэвхжүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс “Талархал”-ын хуудсыг гардуулж ажилласан.

Өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу Хан-Уул дүүргийн 16 хороодоос үйл ажиллагаанд оролцож байгаа иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэргэнцэр, сандал, хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, ном, живх, үсний гоёл зэрэг олон төрлийн зүйлийг бэлэглэж, хөгжөөнт тоглоом наадгай, урлагийн тоглолт зохион байгуулж, нэг өдрийн арга хэмжээг дуу хөөр, баяр баясал, инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөлөө.


“Өгөөмөр өдөр” арга хэмжээний хүрээнд хуу
чин хувцас, гутал, электрон бараа, ном сэтгүүл, бичиг хэрэг, цүнх, гоёл чимэглэл, гэр ахуйн хэрэгсэл, хүүхдийн тоглоом зэргийг солилцох, худалдах, үнэгүй өгөх гэсэн 3 төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж, нийт 27 иргэн, 46 төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага 1652 ширхэг бараа, бүтээгдэхүүн хандивлаж, 452 ширхэг бараа, бүтээгдэхүүн борлуулж 301,270 төгрөгийн орлого хийсэн.

Мөн арга хэмжээнийн үеэр Хан-Уул дүүргийн 2-р хорооноос хандивын аян өрнүүлж 64,000 төгрөг хандивлав.

Хандиваар цугларсан борлуулалтын орлогыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн танхим тохижуулахад хэрэглэх бөгөөд борлуулаагүй үлдсэн бараа, бүтээгдэхүүнийг ялган ангилж,   57 ширхэгийг нь хаягдалд өгч, 1143 ширхэгийг нь хэрэгцээтэй иргэд болон төрийн бус байгууллагад хандивлахаар болов.

Арга хэмжээнд оролцсон аж ахуй нэгж байгууллага, иргэд, олон нийтийн зүгээс дээрх үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагийн хамт, цаашид энэ үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах саналыг гаргалаа.