Хан-Уул
Мэдээлэл

“ТАМХИ ЗҮРХЭНД ХОРТОЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

“Тамхины ишгүй байгууллага-Тамхигүй орчин” сэдэвт аяны хүрээнд ХУДНЭмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдээс зорилтот бүлгийг сонгон авч “Тамхийг биш эрүүл мэндээ сонгоё” уриан дор “Тамхи зүрхэнд хортой” сэдэвт сургалт болон ярилцлагыг 2018 оны 06 сарын 12 ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар тамхины хор нөлөө, тамхинаас гарах 6 “З”-ийн зарчим зэрэг мэдээллийг үйлчлүүлэгчдэд хүргэсэн ба хэвтэн эмчлүүлэгчидтэй хамтран эмнэлгийн гадна талбайн тамхины ишийг түүлээ. Сургалтанд зорилтот бүлгийн  14 хүн оролцлоо.