Хан-Уул
Мэдээлэл

ОРЧИН БҮРДҮҮЛЭГЧ АЖИЛТНУУДЫН БАХАРХЛЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Хан-Уул Нэгдсэн Эмнэлгийн захиргаанаас эмнэлгийн дэмжих үйлчилгээний Орчин бүрдүүлэгч ажилтнуудын бахархлын өдрийг “Үйлчилгээний чанар, аюулгүй байдал” уриан дор    тэмдэглэн өнгөрүүллээ.

Нэгдсэн эмнэлэгт 41 асрагч, үйлчлэгч бусад үйлчилгээний ажилтнууд ажиллаж эмнэлгийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангадаг бөгөөд жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрийг эмнэлгийн орчин бүрдүүлэгч ажилтнуудын бахархлын  өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ өдөр хаврын тохижилт цэцэрлэгжүүлэлт, засвар үйлчилгээ болон “ЭЗЭН-38” сэдэвт  бүтээлч ажлаа дүгнэн, шилдэг ажилтнуудаа шагнаж урамшуулдаг билээ. Түүнчлэн тус эмнэлэгийн эмч, сувилагч мэргэжилтнүүд дэмжих үйлчилгээний ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн мэндчилгээ дэвшүүлэн, бэлэг дурсгалыг зүйл гардуулсан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Мөн ур чадварын тэмцээн, мэдлэг практикийн бага хурал, шинэ технологи, ёс зүй харилцаа хандлагаараа манлайлсан шилдгүүдээ шилжин явах цом өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Тус арга хэмжээнд эмнэлгийн 80 гаруй эмч ажилтан идэвхтэй оролцсон сайхан арга хэмжээ боллоо