Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга болон хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хөгжлийн нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын хамтарсан уулзалт, зөвлөгөөн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгийн дарга нар болон холбогдох албан хаагчид идэвхтэй оролцлоо. Үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд үг хэллээ.
Уулзалт, зөвлөгөөний зорилго Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хороодод чиглэсэн ажлын 2017 онд хийж хэрэгжүүсэн ажил, 2018 онд хийгдэхээр төлөвлөж буй ажлын талаарх мэдээллийг танилцуулж холбогдох үүрэг даалгавар өглөө.
Мөн урилгаар “Эм Эл Си” Трэйнинг ХХК-ын багш А.Гантулга “Сэтгэлгээ ба хандлага” сэдвээр сургалт өгсөн үр дүнтэй зөвлөгөөн болж өндөрлөлөө.